|
БАТДОРЖ Хас-Очирын /1936/. Говь-Алтай аймгийн Хөхморьт сум. Нийслэлийн худалдаа, үйлчилгээний “Алтай сайхан” ХХК-ийн ерөнхий зөвлөх байхдаа Гавьяат тээвэрчин /2005-04-19. №55/. Бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй. Тээврийн байгууллагуудад 36 жил жолоочоор ажилласан. Үүнээс 1981-1991 оны хоорондох 10 жилийн хугацаанд ачаа эргэлтийн төлөвлөгөөг 189,0 хувь, тээх ачааны төлөвлөгөөг 159,3 хувь биелүүлж, нэг машины бүтээлээр тооцвол 20 гаруй жилийн ажил гүйцэтгэж байсан бөгөөд 1972, 1977 онд өвс тэжээл тээврийн хошой аварга болж байжээ. 1999 оноос “Алтай сайхан” ХХК-ийг үүсгэн байгуулж 2002 он хүртэл ерөнхий захирлаар, түүнээс хойш зөвлөхөөр ажиллаж буй ажээ. 60 хүнийг ажлын байраар хангаж, Солонгос плаза их дэлгүүрийн суурийг тавьж, улмаар амжилтад хүрсэн байна. 1977 онд АИХ-ын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1999 онд, “Алтан гадас” одонгоор 1974 онд шагнагдсан байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |