|
ХАНДАА Батдоржийн /1959/. Увс аймгийн Өндөрхангай сум. Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн жолооч, салааны захирагч байхдаа Гавьяат тээвэрчин /2005-03-16. №33/. Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй. 1977-1980 онд Увс аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байгаад цэргийн алба хааж, ЗХ-ний 237, 026 дугаар ангид байлдагч жолооч, жолооч-ахлагчаар, 2003 оноос 089 дүгээр ангид жолооч, салааны захирагч, ахлах ахлагчаар ажиллаж буй ажээ. Сүүлийн 10 жилд ЗиЛ-130 автомашинаар 600 мянган км зам туулж, 3,5 сая тн/км-ийн ачаа тээврийн үүрэг гүйцэтгэж, 46,9 сая төгрөгийн цэвэр ашиг байгууллагадаа оруулсан байна. Улсын ургац хураалтын ажилд сүүлийн 16 жилд тасралтгүй ажиллаж 64000 гаруй тн будааг тээвэрлэж, 1991 онд ургац тээврийн улсын аварга болж байжээ. Байгалийн бэрхшээл, гамшигт өртөж байсан Увс, Говь-Алтай, Өмнөговь зэрэг 22 (давхардсан тоогоор) аймгийн малчид, хөдөлмөрчдөд тусламжийн болон хэрэгцээт бараа, материалыг саадгүй хүргэж байжээ. “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай жолооч” тэрбээр 1996 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор болон медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |