|
ХАЯНХЯРВАА Жанаагийн /1941/. Говь-Алтай аймгийн Тонхил сум. “Монгол тээх” компанийн жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /2001-02-19. №28/. Авто тээврийн нэгдүгээр бааз, “Монгол тээх” ХК-д 1965 оноос эхлэн шатахуун тээврийн жолоочоор 40-өөд жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж энэ хүндэт цолыг хүртсэн байна. Шатахуун тээврийн улсын дөрвөн удаагийн аварга энэ хүн 1992 оноос хойших 9 жилд 2255,9 мянган тонн шатахуун тээвэрлэж, жил бүрийн даалгаврыг 102,4-150 хувь, есөн жилийн дүнгээр 110,7 хувь биелүүлжээ. Энэ хугацаанд дугуй, сэлбэг, шахатуунаас хуучин ханшаар 35,1 мянган төгрөгийн арвилан хэмнэлт гаргажээ. Олон залууг дагалдуулан ажил мэргэжилдээ сургасны зарим нь улсын аварга тээвэрчид болсон байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |