|
САНЖЖАВ Аазайн /1932/. Увс аймгийн Хяргас сум. “Авто тээвэр-5” ХК-ийн дэд захирал байхдаа Гавьяат тээвэрчин /2000-06-20. №90/. Улаанбаатарт 1953 онд УБДС, Москвад 1965 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль төгссөн. 1964 онд “Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын намын эсрэг бүлэг” гэгчид оролцсон хэмээн сэжиглэгдэж намаас шийтгүүлж, улс төрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй 30 шахам жил болсны хойно цагаатгажээ. Хот хоорондын авто тээврийн тавдугаар баазын дарга, “Авто тээврийн тав” ХК-ийн дэд захирлаар олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тээврийн салбарын шилдэг зохион байгуулагч, тэргүүний удирдах ажилтан ажээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |