|
ДАШЦЭРЭН Шагдарын /1944/. Говь-Алтай аймгийн Тайшир сум. Улаанбаатар хотын “Автобус-1” компанийн захирал байхдаа Гавьяат тээвэрчин /1999-10-26. №179/. Улаанбаатарт Төмөр замын техникум, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүү хотын Политехникийн дээд сургууль төгссөн. Автын инженер механикч мэргэжилтэй. 1973 оноос авто тээврийн байгууллагад ажиллаж, Улаанбаатар хотын автобус комбинатын дарга, “Автобус-1” компанийн захирлын албыг олон жил хашиж иржээ. Хотын нийтийн тээврийн үйлчилгээг чадварлаг удирдаж, 1983 оноос баталгаат үйлчилгээг нэвтрүүлж, зарим чиглэлийн автобусны диспетчерийн хяналтыг дистон станцаар гүйцэтгэх болсон, бүх чиглэлийн автобусыг богино долгионы радио станцтай болгосон, техникийн засвар үйлчилгээг хоёр ээлжийн зохион байгуулалтаар хийдэг болгож саатлыг багасгасан, 1995 оноос “Улаанбаатарын зорчигч тээврийг сэргээх төсөл”-ийн хүрээнд техник, паркийн шинэчлэл хийж, автобусны үйлчилгээг сайжруулж тасралтгүй хангахад ихээхэн зүтгэл, бүтээл гаргаж чухал хувь нэмэр оруулсан байна. МАХН-ын XIX их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |