|
ПҮРЭВСҮРЭН Цэвэгийн /1941/. Булган аймгийн Сайхан сум. УБТЗ-ын тээвэр зохицуулалтын ахлах зохицуулагч. Гавьяат тээвэрчин /1991-07-05.№161/. Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албанд 1970 оноос ажиллажээ. 1985-1990 онд хоног бүр 33,3 мянган тн ачааг ачилтад хүлээн авч, 40-48 мянган тн ачааг ачуулж байсан нь бусад диспетчерээс 1,5 мянган тн-оор илүү байжээ. Ачаа буулгалтын дээд амжилтыг 35 удаа, вагоны эргэлтийг түргэтгэх дээд амжилтыг 41 удаа тогтоожээ. Оновчтой санал гаргаж хэрэгжүүлснээр вагоны эргэлтийг түргэтгэж 145 мянган вагон цаг хэмнэж, 813 мянган тн ачааг илүү тээвэрлүүлсэн байна. Зүтгүүрийн паркийг оновчтой зохион байгуулснаар 400 гаруй мянган төгрөгийн хэмнэлт гаргасан, удаа дараа галт тэрэгний аваарь ослыг сэрэмжлэн арилгаж чадсан байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |