|
НОРОВСАМБУУ Шаравын /1958/. Архангай аймгийн Батцэнгэл сум. Авто тээврийн XXII баазын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1991-07-05. №161/. 1974 оноос жолооч болж авто тээврийн XXII баазад тээвэрчнээр тасралтгүй ажиллажээ. VII, VIII таван жилд буюу 1981-1990 онд 13,7 сая тн ачаа тээвэрлэж, 6,1 сая тн км-ийн үүрэг гүйцэтгэж 10 жилд 24,4 жилийн ажил хийж, шатахуун, сэлбэг, дугуйнаас 25,8 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан байна. 1984-1990 онд жил дараалан ачаа тээврийн улсын аварга болжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |