|
ЦЭВЭЭН Түүвээгийн /1943/. Увс аймгийн Тэс сум. Увс аймгийн Тээврийг удирдах газрын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1991-07-05. №161/. 1974 оноос аймгийнхаа авто тээврийн IX баазад тээвэрчнээр ажиллаж улсын тэжээл тээврийн 5 удаагийн аварга болжээ. Саятны хөдөлгөөнд идэвхтэй оролцож 1982 онд саятан жолооч, 1988 онд аж ахуйн тооцоотой өргөтгөсөн бригад байгуулж ажиллан бригадаараа улсын тэжээл тээврийн аварга хамт олон болсон байна. Эзэмшсэн техникээ нормоос 40,5 мянган км илүү явуулж, их засвараас 65,3 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан байна. 1981-1990 онд байгууллагынхаа тээвэрлэсэн тэжээлийн 7,5 хувийг тээвэрлэж 86,6 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан амжилтаараа энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |