|
ТУВААННАЙДАН Содовын /1926/. Хөвсгөл аймгийн Арбулаг сум. Авто тээврийн II баазын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1986-04-03. №79/. 1950 оноос авто тээврийн II баазад жолоочоор ажиллахдаа ГАЗ маркийн гурван машиныг их засваргүйгээр 330-559 мянган км явуулж, 1979 оноос эмнэлгийн кислород тээвэрлэж, 1976-1985 он буюу 10 жилд 18 жилийн ажил хийж, 50,6 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |