|
РЭНЦЭН Аюулгүйн /1918-1982/. Дорнод аймгийн Матад сум. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын байцаагч байхдаа Гавьяат тээвэрчин /1981-07-14. №244/. 1937 оноос Уурын тэрэгний хэлтэс, Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газарт зохицуулагч, бага дарга, байцаагч, ахлах байцаагчаар 40 гаруй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт ухамсарт бүх амьдралаа зориулсан ахмад дайчин байжээ. Зарим ухамсар, сахилга муу, хэнэггүй жолооч “Эгийн даваанаас Рэнцэнгийн даваа хэцүү” хэмээн хэлдэг байсан нь түүний үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласан өндөр шаардлагатай ажиллаж, зөрчил ослоос сэргийлж ажиллаж байсныг илчилнэ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, хошой “Алтан гадас” одон, Цэргийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |