Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГЭСЭРЖАВ Дансрангийн
/1932-1998/. Ховд аймгийн Зэрэг сум. Улаанбаатар илчит тэрэгний депогийн дарга байхдаа Гавьяат тээвэрчин /1978-07-14. №167/.
    1957-1959 онд Улаанбаатар хотод Төмөр замын техникумд суралцаж илчит тэрэгний техникч-механикч мэргэжил эзэмшжээ. 1951 онд УБТЗ-д илгээлтээр ирж ажилласан анхны монгол ажилчдын нэг бөгөөд хөдөлмөрийн гараагаа Зүүнхараагийн уурын тэрэгний депод галчаар эхэлж, бригадын дарга, мастер, Улаанбаатар, Зүүнхараа, Сүхбаатар өртөөний депод туслах машинч, машинч, депогийн орлогч дарга, дарга, 1982 оноос эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн дарга, цэрэгжүүлсэн хамгаалах хэлтсийн дарга зэрэг алба ажлыг хашаад 1992 онд насны тэтгэвэрт гарчээ. Төмөр замын байгууллагад 43 жил ажилласныхаа 36 жилд нь удирдах ажил хийж хүнтэй ажиллах, залуу мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах талаар их туршлага хуримтлуулжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиуд, Монгол Улс, ОХУ-ын “Хүндэт төмөр замчин” цол, тэмдгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats