|
ЦЭРЭНБАДАМ Рэнжидийн /1916-1984/. Төв аймгийн Баянцагаан сум. Улаанбаатар хотын авто засварын заводын ажилчин байхдаа Гавьяат тээвэрчин /1975-07-16. №144/. 1937 оноос авто тээврийн нэгдүгээр баазад резинчин, 1964 оноос авто завсарын заводад мастер, ахлах мастер зэрэг ажлыг тасралтгүй 40 гаруй жил хийжээ. 1967-1974 оны найман жилд гэхэд л резинэн эдлэлийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100,5-198,1 хувиар биелүүлж 8,5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 43 нэрийн резин эдлэл санаачлан хийж, 95 мянган төгрөгийн хэмнэлт оруулж, гадаадаас худалдан авч байсан резин эдлэлийг өөрийндөө хийдэг болсноор 41 мянган рублийн валют хэмнэж, 17 хүнийг ажил мэргэжилдээ дагалдуулан сургаж, 2-5 дамжлагад бие даан ажилладаг болгосон байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |