|
БАДАРЧИН Самдангийн /1913-2001/. Төв аймгийн Сэргэлэн сум. Авто тээврийн II баазын токарьчин байхдаа Гавьяат тээвэрчин /1971-07-02. №133/. Бага, залуу насандаа эцэг, эхийн гар дээр өсч, хүмүүжиж, мал маллаж байгаад “Монголтранс” анх байгуулагдахад 18 настайдаа ажилчнаар орж авто тээврийн байгууллагын үндсийг тавилцан энэ салбарт 50 гаруй жил хөдөлмөрлөж энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна. 1961-1970 оны буюу III, IV таван жилийн төлөвлөгөөг 254-150 хувь биелүүлж, “ЗиС-5”, “ЗиС-150” маркийн автомашины поршинг санаачлан цутгаж өөртөө үйлдвэрлэдэг болгож олон мянган төгрөгийн хэмнэлт гаргасан, эдэлгээний хугацаа дуусч ашиглалтгүй болсон хэд хэдэн автомашиныг засварлаж ашиглалтад оруулсан, ажил мэргэжилдээ хөдөлмөрийн баатар Ц.Шархүү, В.Данхар нарын 30 гаруй хүнийг дагалдуулан сургаж дадлагажуулж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр удаа, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |