Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШДОНРОВ Дашдэлэгийн /
1922-1976/. Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. Ойн аж ахуйн нэгдүгээр баазын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1971-07-02. №133/.
    1942-1946 онд цэргийн алба хаахдаа жолооч болж, 1946 оноос нас эцэслэтлээ барилгын болон Ой модны аж үйлдвэрийн яамны авто тээврийн нэгдүгээр баазад жолоочоор ажиллажээ. 1953 онд 3 дахь “ЗиС-5” машиныг авч 19 жил барихдаа сая тн/км-ийн ажил үүрэг гүйцэтгэж хөдөлмөрийн бахдам амжилт гаргасан байна. Энэ 19 жилд дугуй, бензин шатахуун, сэлбэг засвараас 115,7 мянган төгрөгийн хэмнэлт гаргажээ. 1946-1970-аад оны эхний хагас хүртэлх хугацаанд эх орны нийслэлд монгол барилгачдын барьсан бараг бүх барилгын тээвэр зөөврийн ажилд оролцсоны дотор 1952 онд Барилгын яамны сайд Гончигийн өгсөн үүргийн дагуу хоёр жолоочтой цуг гурвуул Улаанбаатараас үдэш гарч давхин тэр шөнөдөө Ерөөгийн модон заводад очиж 100 айлын сууцнуудын барилгын дам нурууны гуалингуудыг ачаад эргэж үд хэвийж байхад буюу сайдын тогтоосон хугацаанаас нэг хоногийн өмнө авчирч байсан жишээлэнгээр ажил үүргийг шуурхай гүйцэтгэхдээ Архустай, Үдлэг, Бугант гээд л уулын бартаат замд ихэнх тээврийг хийсэн байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVI, МҮЭ-ийн VII их хуралд төлөөлөгчөөр оролцож, Аж үйлдвэр, барилгын ажилчдын ҮЭ-ийн Төв хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats