|
ЯМААРАНЗ Цэрэнжамцын /1929-1986/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум. Булган аймгийн авто тээврийн VIII баазын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1971-06-03. №110/. 1951 оноос Булган аймгийн авто тээврийн бааз, тээврийг удирдах газарт засварчин, жолоочоор 30 гаруй жил ажиллахдаа эзэмшсэн машинаа гамтай сайхан эдэлж, норм төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлдэг тэргүүний тээвэрчин, залуу жолооч нарт их түшиг болдог нөмөр нөөлөгтэй, халамжлан хүмүүжүүлэгч байжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XIV их хуралд төлөөлөгчөөр оролцож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |