Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

РАВДАН Магсарын
/1926-2002/. Архангай аймгийн Баян-Улаан /Батцэнгэл/ сум. Архангай аймгийн авто тээврийн VI баазын жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1971-06-03. №110/.
    Цэргийн албыг 1946 оноос хуягт ангид хааж жолоочийн мэргэжил эзэмшсэн энэ эр 1950 оноос Архангай аймгийн авто тээврийн VI баазад жолоочоор тасралтгүй 37 жил ажиллаад 1987 онд насны тэтгэвэрт гарчээ. Их засвар хийлгэсэн ”ЗиС-5” автомашинаар 800 мянган км зам туулж, дараа нь авсан “ЗиЛ-130” маркийн машинаараа хоёр удаа сая тонн км-ийн үүрэг гүйцэтгэсэн, саятны хөдөлгөөнийг санаачлагчдын нэг байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичиг болон Дэлхийн ардчилсан залуучуудын холбооны алтан медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats