Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЯДАМСҮРЭН Балдангийн
/1917-1993/. Баянхонгор аймгийн Баянбүрд /Бууцагаан/ сум. БХЯ-ны 026 дугаар ангийн жолооч байхдаа Гавьяат тээвэрчин /1971-03-12. №73/.
    1939 онд цэргийн албанд татагдаж ирснээс хойш 40 гаруй жил цэргийн тээврийн ангиудад жолоочоор тасралтгүй ажиллаад 1984 онд насны тэтгэвэрт гарчээ. Техникийн дэвшлийн дагуу манай оронд нэвтэрч байсан “ЗиС-5”, “ЗиЛ-164”, “ЗиЛ-130” маркийн автомашинуудыг ур чадвартай эзэмшиж ашиглалтын хугацааг уртасган, олон мянган төгрөгийн үнэ бүхий  сэлбэг, шатахуун хэмнэжээ. Ардын армийн анхны 100 мянгач жолооч бөгөөд “ЗиС-5” машинаар 200 мянга, “ЗиЛ-164” машинаар 300 мянган км зам туулжээ. Ажил мэргэжилдээ 40 гаруй хүнийг дагалдуулан сургажээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Цэргийн хүндэт медаль, ойн медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, ЗХУ-ын Улаан таван хошуу одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats