|
МИЖИД Сугирын /1910-1987/. Хэнтий аймгийн Жаргалтхаан сум. Авто тээврийн нэгдүгээр баазын диспетчер байхдаа Гавьяат тээвэрчин /1970-12-25. №216/. 1928 оноос тээх нэвтрүүлэх газар, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Монголтранс”-ын Алтанбулагийн ангийн хороонд бичээч, 1936 оноос Тээхийн ерөнхий хорооны орлогч дарга, Тээврийн яамны хэлтсийн дарга, авто тээврийн I, II, VIII бааз, автобус, такси баазуудад орлогч дарга, ашиглалтын хэлтсийн дарга, нэгдүгээр баазад диспетчер зэрэг ажлыг 50 гаруй жил хийгээд 1980 онд насны тэтгэвэрт гарчээ. Ухамсарт амьдралаа эх орны авто тээврийг хөгжүүлж бэхжүүлэхэд зориулсан энэ хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, хошой Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан, Монгол Улсын Онц тээвэрчин, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Хүндэт тээвэрчин цол, тэмдэгтэн байжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |