|
УВААН Базарсадын /1913-1981/. Ховд аймгийн Буянт сум. УБТЗ-ын илчит тэрэгний депогийн машинч байхдаа Гавьяат тээвэрчин /1965-12-17. №253/. ЗХУ-д /хуучин нэрээр/ 1937 онд Төмөр замын дунд сургууль төгссөн, манай улсын төмөр замын ууган мэргэжилтэн байжээ. Сургуулиа төгсч ирээд Улаанбаатар-Налайхын нарийн төмөр зам тавигдаж байсан учир тэнд ажиллаад уг зам ашиглалтад 1938 онд ороход анхны уурын тэрэгний машинчаар ажиллажээ. Нарийн төмөр замыг 1958 онд өргөн төмөр зам буюу Улаанбаатар төмөр замтай нэгтгэхэд тэнд шилжин очиж машинчаар ажилласаар насны тэтгэвэрт гарсан байна. Ийнхүү төмөр замын тээврийн албанд 34 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж төмөр замын тээврийг хөгжүүлж бэхжүүлэх, замчин залуучуудыг ажил мэргэжилдээ сургаж дадлагажуулахад идэвх санаачилгатай ажиллаж ихээхэн хувь нэмэр оруулсан байна. МҮЭ-ийн IX, X их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |