Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДОРЖ Чимэддоржийн
/1947/. Хөвсгөл аймгийн Галт сум. Нисэхийн гавьяат техникч /2003-05-29. №88/.
    ЗХУ-д /хуучин нэрээр/ Краснодар, Фрунзийн нисэхийн дунд сургуулиудад суралцаж ашиглалтын техникч мэргэжилтэй болжээ. Зэвсэгт хүчин, хилийн цэрэгт нисэх онгоцны моторчин, “МИ-8” нисдэг тэрэг, “АН-24” онгоцны техникч, ашиглалтын болон ерөнхий инженерээр олон жил ажиллаж, сүүлийн жилүүдэд “Тэнгэрийн улаач”, “Сентрэл Монголия Эйрвэйз” ХХК-д шалгах инженер, техникийн захирал, ерөнхий инженерээр ажиллаж иржээ. Олон улсын агаарын тээврийн ИКАО байгууллагын стандартын хэмжээнд Монголынхоо нисдэг тэрэгнүүдийн техник үйлчилгээний заавруудыг шинэчлэн боловсруулж батлуулж хэрэгжүүлсэн байна. Түүний санаачилгаар нисдэг тэргүүдийг манай улс өөртөө засварладаг болсноор гадаадад аваачиж засварлуулахгүй болж жил бүр олон зуун сая төгрөгийн хэмнэлт гардаг болсон байна. Тиймээс түүнийг Монгол Улсад ашиглаж байгаа нисдэг тэрэгнүүдийг хариуцсан Иргэний нислэгийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч инженер болгосон ажээ. Нисдэг тэрэгний инженер, техникийн ажилтан бэлтгэх сургалтад багшилж 10 гаруй хүнд мэргэжил эзэмшүүлжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats