|
ОЧИРДОРЖ Содномын /1915-1982/. Сэлэнгэ аймгийн Хушаат сум. ИАТУЕГ-ын инженер байхдаа Нисэхийн гавьяат техникч /1975-05-22. №107/. ЗХУ-д /хуучин нэрээр/ нисэхийн техникийн дунд сургуулийг төгсөөд онгоцны техникч, инженер, Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын нислэг техникийн хэлтсийн дарга зэрэг алба ажлыг 39 жил хашжээ. Эх орны батлан хамгаалах болон иргэний агаарын тээврийн онгоцуудыг цаг ямагт бэлэн байлгахад санаачилга, хариуцлагатай ажиллаж “АН-2” онгоцны мотор, түүний эд ангийг гойд мэддэг, засварлаж хэвийн жигд ажиллагааг нь хангаж чаддаг мэргэжилтэн төдийгүй нисэхийн техникийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан багш байжээ. “АН-2” онгоцны засварын талаар 500 цагийн хичээлийн сурах бичиг зохиожээ. Сүхбаатарын одон, Цэргийн хүндэт медаль, ойн медалиуд, ЗХУ-ын Байлдааны медалиар шагнагджээ. Гавьяат нисгэгч О.Цогийн аав. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |