|
СУРМААХОРЛОО Баатарын /1917-1993/. Архангай аймгийн Батцэнгэл сум. ИАТУЕГ-ын онгоц засварын техникч байхдаа Нисэхийн гавьяат техникч /1971-03-12. №75/. 1936 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж армийн жагсаалд 40 шахам жил алба хаахдаа нисэх онгоцны засварчин, техникч, механикч, ерөнхий инженерийн үүрэгт ажлыг хариуцаж эх орноо батлан хамгаалах, иргэний агаарын тээврийг хөгжүүлэх үйлст идэвх санаачилгатай ажиллаж үр бүтээл гаргасан байна. Арав гаруй загварын онгоцыг бүрэн төгс эзэмшиж засвар үйлчилгээг нь чанартай сайн хийж байлдааны болон иргэний тээврийн бэлэн байдлыг хангаж иржээ. Заводад хийх засварыг хээрийн нөхцөлд анх хийж 1,4 сая төгрөгийн цэвэр ашгийг байгууллагадаа оруулжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ЗХУ-ын Улаан таван хошуу одон, монгол, зөвлөлтийн медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |