Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СҮРЭНХОРЛОО Даржаагийн
/1943/. Булган аймгийн Сайхан сум. “Буянт-Ухаа трейд” ХХК-ийн ерөнхий захирал байхдаа Гавьяат нисгэгч /2006-03-16. №61/.
    1966 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Сасова хотын нисэхийн дунд сургуулийг нисгэгч мэргэжлээр, 1975 онд Ленинградын Иргэний нисэхийн академийг инженер-нисгэгч мэргэжлээр төгссөн байна. “АН-2” онгоцны II нисгэгчээр хөдөлмөрийн гараагаа эхэлж, ИАТУЕГ-ын дарга хүртэл 40 шахам жил иргэний нисэхийн системд ажиллажээ. Үүнээс 10 гаруй жилд нь тус салбарыг удирдан ажиллаж ажиллагсдыг сургаж дадлагажуулах, нислэгийн ур чадварыг сайжруулах, онгоцны паркийг нэмэгдүүлэх, иргэний нисэхийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, олон улсын агаарын шугамд өөрийн улсын байр суурийг эзэлж, Монголын иргэний нисэхийн нэр хүндийг өргөх, навигацийн орлогыг бүрдүүлэх эх үүсвэрийг тавих зэргээр тус салбарыг хөгжүүлэхэд санаачилга, үр бүтээлтэй ажиллажээ. 1977-1978 онд Монгол Улсаас сансарт анх хүн нисгэхэд бэлтгэх хөтөлбөрт оролцож, сонгон шалгаруулалтаар тэнцэн “Монголын сансрын анхны баг”-ийн гишүүнээр өргөмжлөгдөж байжээ. 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдож, 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1985 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1980 онд “Алтан гадас” одонгоор болон медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats