|
БАТБАЯР Тамирын /1965/. Улаанбаатар хот. “МИАТ” ХК-ийн нислэгийн үйл ажиллагааны менежерийн багийн “А-310” онгоцны дарга байхдаа Гавьяат нисгэгч /2004-10-07. №143/. Иргэний агаарын тээврийн байгууллагад 20-иод жил ажиллаж байгаа бөгөөд 2000 оноос хойших дөрвөн жилд гэхэд л жил бүр 106-128 удаа 353-376 цаг нисч, 282400-300800 км замыг туулахдаа төр, засгийн удирдагч нарын айлчлал, албан ажлын тусгай үүргийн нислэгт олонтаа томилогдон ниссэн байна. Нисэх онгоцны хамгийн орчин үеийн маягийн “А-310” онгоцыг 1998 оноос эзэмшиж уг онгоцны дарга, багш нисгэгчийн эрх авч олон нисгэгчийг сургаж дадлагажуулсан байна. Манай иргэний агаарын тээвэрт барууны стандартын үйл ажиллагааг нэвтрүүлж удирдах, нислэгийн аюулгүй ажиллагаа, нислэгтэй холбогдсон олон журам, зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулж мөрдүүлэх ажлыг зохион байгуулсан нь үр өгөөжтэй болжээ. Нисэхийн сацуу компанийнхаа Нислэгийн хэлтсийн дарга, нислэгийн захирал, нислэгийн аюулгүй байдал эрхэлсэн тэргүүн дэд захирал зэрэг албыг хариуцлагатай гүйцэтгэж иржээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |