|
ПҮРЭВДОРЖ Даравгарын /1948/. Төв аймгийн Сэргэлэн сум. “МИАТ” компанийн БОИНГ-727 онгоцны нисэх багийн дарга байхдаа Гавьяат нисгэгч /1999-07-07. №120/. Гавьяат нисгэгч У.Даравгарын хүү энэ эр 1970 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Сасовагийн нисэхийн дунд сургууль төгссөн, АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн байна. “АН-2” онгоцны нисгэгч, дарга, “АН-24” онгоцны II нисгэгч, дарга, “БОИНГ-727” онгоцны даргаар ажиллаж, 1990-ээд оны дунд үеэс Сөүл Осака, Бээжин, Москва, Стамбул, Берлин хотууд руу алсын нислэгийг хийж иржээ. Мөн нисэхийн сургалтын төвд багшилж мэдлэг, дадлага туршлагаа залуу нисгэгчдэд зааж сургасан байна. Агаарт 18 мянга гаруй цаг нисч, 3 сая илүү км замыг туулсан байна. “Алтан гадас” одон, Цэргийн хүндэт медаль, бусад медалиар шагнагджээ. Гавьяат нисгэгч У.Даравгарын хүү. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |