|
НАРАН Жамбалдоржийн /1948-2001/. Төв аймгийн Сэргэлэн сум. “МИАТ” компанийн “АН-24” онгоцны нисэх багийн дарга байхдаа Гавьяат нисгэгч /1998-07-07. №99/. Хөдөлмөрийн гараагаа 1965 онд Улаанбаатар хотын Толгойтын тоосгон заводад нормчноор эхэлж, 1967-1968 онд “ИЛ-14” онгоцны нисгэх холбоочны, 1968-1969 онд нисгэгчийн дамжаанд тус тус суралцаж төгсчээ. 1969-1978 онд “АН-2” онгоцны II нисгэгч, 1986-1988 онд “АН-24” онгоцны нисэх багийн дарга, 1988-1998 онд “АН-24”, “АН-26” онгоцны нисэх багийн дарга, багш нисгэгч, 1998-2000 онд Нислэгийн албаны дарга, 2000-2001 онд БНХАУ-ын Хөх хот дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газарт Ерөнхий төлөөлөгчийн туслахаар ажиллаж байжээ. Иргэний агаарын тээврийн байгууллагад тасралтгүй 34 жил ажиллахдаа агаарт 22445 цаг нисч, 9 сая км замыг туулж, 300 мянга гаруй зорчигчдод үйлчилсний гадна хөдөө аж ахуйд авиа-химийн болон төр, засгийн тусгай үүргийн нислэгүүдийг нэр төртэй биелүүлсэн байна. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Атарчдын алдар” медаль, бусад медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |