|
ПҮРЭВСҮРЭН Луузангийн /1944-2001/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сум. Ардын армийн …дугаар ангийн захирагч байхдаа Гавьяат нисгэгч /1985-05-22. №129/. ЗХУ-д /хуучин нэрээр/ Сасовагийн нисэхийн дунд сургуульд суралцаж “ЯК-18”, “АН-2” онгоцны, Фрунзийн нисэхийн сургуулиас “МИ-8” нисдэг тэрэгний нисгэгчийн мэргэжил эзэмшсэн байна. 1964 оноос нисэх онгоц, нисдэг тэрэгний жолооч, ардын армийн …дугаар ангийн захирагч, Батлан хамгаалах яаманд офицероор ажиллажээ. Агаарт 11 мянган цаг нисч 2 сая илүү км замыг туулсан байна. Өөрийнхөө мэргэжилд 40 гаруй хүнийг сургаж дадлагажуулжээ. Усны үер, гал түймрийн гамшигтай тэмцэх ажилд удаа дараа оролцож үүргээ сайн биелүүлсэн, шүхэрчид буулгах нислэгт үр дүнтэй ажиллаж байжээ. “Алтан гадас” одон, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |