Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛХАГВАЖАВ Санжмятавын
/1917-1997/. Завхан аймгийн Алдархаан сум. Агаарын харилцааны газрын эскадрилийн дарга байхдаа Гавьяат нисгэгч /1967-06-22. №86/.
    Хошууны тэнхим, Улаанбаатарт Нам, улсын төв сургууль, нисэхийн сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ нисэх хүчний академид суралцаж төгсчээ. 1939 онд Намын Төв хороонд томилогдон очиж ердөө 2-3-хан сар ажиллаад Намын Төв хороо, Засгийн газрын олон сайд дарга нар эсэргүү гэгдэн баривчлагдаж байгааг үзэж мэдээд айдас төрж ажлаасаа шууд татгалзан цэргийн нисэхийн сургуульд орж суралцжээ. ЗХУ-д нисэхийн академид суралцаж байхад нь 1946 онд жанжин Ж.Лхагвасүрэн Сочид амрахаар очиход нь манай Элчин сайдын яамнаас түүнийг дуудаж жанжныг амрах хугацаанд нарийн бичгийн даргаар нь ажиллуулсан  байна. Лхагвасүрэн жанжин буцахаар Москвад очоод ЗХУ-аас маршал Х.Чойбалсанд бэлэглэсэн “Ли-2” онгоцны даргын дамжаанд суралцуулахаар тохиролцсоны дагуу 1946 онд Цэргийн нисэхийн тээврийн IV дивизэд суралцаж 1947 оны намар дуусгасан атал уг онгоцыг авахаа больсон учир Ли-2 онгоцыг жолоодохгүй болж хуучин академидаа үргэлжлүүлэн суралцаад 1950 онд төгссөн гэх мэтээр намтрын ийм сонин дурсамж олонтой энэ хүн 1940 оноос нисгэгч, онгоцны дарга, хэсгийн дарга, эскадриль, хороо, дивизийн улс төрийн орлогч, багш, нислэгийн байцаагч, Нисэх төв буудлын дарга, Батлан хамгаалах яамны нисэх хэсгийн захирагч зэрэг албыг нисэх хүчин, иргэний агаарын тээврийн байгууллагад 40 гаруй жил хашжээ. “АН-2”, “ИЛ-14”, “АН-24” гэх мэт янз бүрийн онгоцоор эх орондоо болон олон улсын агаарын замд 2 сая км зам туулжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяан одон, “Алтан гадас” одон, медалиуд, ЗХУ-ын Улаан таван хошуу одонгоор шагнагджээ.   


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats