|
ГУНГАА Дугарын /1916/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум. Агаарын харилцааны газрын шалгах группийн дарга байхдаа Гавьяат нисгэгч /1965-05-24. №115/. 1934 оноос Нисэх сургуульд багш, эскадриль хорооны дарга, Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын дарга зэрэг албыг хашжээ. 1947 онд баруун хязгаарт болсон зэвсэгт тулгаралтад нислэгийн үүрэг гүйцэтгэж оролцсон байна. Агаарт 7000 гаруй цаг нисч, хоёр сая илүү км зам туулжээ. Нисэх хүчин, иргэний агаарын тээврийг хөгжүүлж бэхжүүлэх, нисэхийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан зүтгэлтэн байжээ. Хошууч генерал цолтой. “Хөх тэнгэрт суудалтай Хөвсгөл нутгийн хүү” дурдатгалын ном бичиж хэвлүүлжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны одон, бусад одон, медалиуд, ЗХУ-ын одон, медалиар шагнагджээ. Хөдөлмөрийн баатар Д.Дарамжавын төрсөн дүү. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |