|
ЖҮГДЭР Баатарын /1950/. Увс аймгийн Зүүнговь сум. “Улаанбаатар барилга” ХХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа Гавьяат барилгачин /2005-12-29. №131/. 1969 онд Барилгын техникумыг, 1978 онд МУИС-ийг барилгын инженер мэргэжлээр дүүргэж, 1988 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ улс төрийн дээд боловсрол эзэмшсэн, зөвлөх инженерийн зэрэгтэй. 1969 оноос эхлэн “Улаанбаатар барилга” ХК буюу Хотын барилга трест /хуучин нэрээр/-д геодезийн техникчээс эхлэн трестийн дарга, компанийн захирал хүртэл ганцхан байгууллагад ажиллаж буй ажээ. Түүний трестийн даргаар ажилласан 1983-1986, 1988-1990 оны хооронд Чингис хаан зочид буудлын барилга, жуулчны бааз, Засгийн газрын ордны гадна, дотор чулуун өнгөлгөө, засвар, нийслэл хотод сургууль, эмнэлэг зэрэг 60 гаруй барилга баригдаж ашиглалтад оржээ. Зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн 1990-ээд оны эхний жилүүдэд барилгын салбар хөрөнгө оруулалтын хомсдолоос шалтгаалан зогсонги байдалд орсон үед зохицож өөрийн байгууллагыг бүтэц, зохион байгуулалтын хувьд хэвээр авч үлдсэн нь түүний ажлын нэг гол үзүүлэлт ажээ. 1990 оноос хойших хугацаанд элс хайрга бутлан ангилах, төмөр бетон эдлэл үйлдвэрлэх, цонх, хаалга хийх цехүүдийг шинээр байгуулж ашиглалтад оруулжээ. 1990-2004 оны хооронд тус компани 12,5 млрд төгрөгийн борлуулалт хийж, 92 барилга объект, цогцолборыг ашиглалтад оруулжээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд нь ч сайжирч сүүлийн 15 жилд хуучин өр төлбөрийг барагдуулан нэг млрд орчим төгрөгийн ашигтай ажиллаж, төсөв шимтгэлд 702 сая төгрөг оруулжээ. 1996 онд “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагдсаны гадна ОХУ-ын Буриад улсын гавьяат барилгачин цол хүртжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |