Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САЙН-ЭР Долгоржавын
/1938/. Өмнөговь аймгийн Гурвантэс сум. “Хот байгуулалт” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал байхдаа Гавьяат барилгачин /2003-11-20. №182/.
    Чехословак /хуучин нэрээр/ улсад суралцаж барилгын архитектор мэргэжил эзэмшжээ. Барилгын зургийн институтэд мэргэжилтэн, захирал, Дэд бүтцийн яаманд газрын дарга, 1998 оноос “Хот байгуулалт” төрийн өмчийн үйлдвэрийн газрын захирал зэрэг алба ажлыг хашиж иржээ. Монгол Улсын 21 хот, 360 гаруй сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг гаргах, Монгол Улсын бүсчилсэн зарчмаар хөгжүүлэх төрийн бодлогын тулгуур баримт бичиг-хүн амын нутагшилт, суурьшлын боловсронгуй тогтолцоог бүрдүүлэх, бүсчлэн хөгжүүлэх шалгуур хүчин зүйлүүдийг үндэслэх ажлыг анх санаачлан биечлэн удирдаж ажиллан, Монгол Улсын хот байгуулалтын хууль, улсын хөгжлийн үндсэн тэнхлэг /мянганы зам/ болон бүс нутгийн хөгжлийг тэтгэх дэд бүтцийн 5 босоо тэнхлэг, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахад оролцож Улсын Их хурлаар батлуулсан байна. НҮБ-ын XXI зууны баримтлах бүсчилсэн хөгжил, хот байгуулалтын хандлагыг тодорхойлох бага хурлын үндэсний илтгэлийг боловсруулж, тус бага хурлаас гарсан шийдвэрийг Монголын өвөрмөц онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэхэд чармайлт гарган ажиллаж байна. Их эзэн Чингис хааны дурсгалын цогцолбор байгуулах асуудлаар төрийн бус байгууллага, эрдэмтдийн саналыг үндэслэн цогц асуудал боловсруулж 1997 онд Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гаргуулснаас гадна их хааны Хөдөө арал дахь тайлга тахилгын цогцолборын ерөнхий зохиомжийг боловсруулсан байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats