Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАРХҮҮ Янжингийн
/1938/. Улаанбаатар хот. Нийслэлийн хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгийн зөвлөх байхдаа Гавьяат барилгачин /2002-07-05. №94/.
    Ахмад, туршлагатай архитекторч энэ хүний зохиосон зураг төслөөр Улаанбаатар хотод 20, 40, 60 айлын орон сууцуудаас эхлээд Энхтайван, найрамдлын байгууллагуудын ордон, “Залуучууд” зочид буудал зэрэг олон барилга баригджээ. Румыны архитекторуудтай хамтран Улсын циркийн барилгын зураг төслийг боловсруулсан байна. Улаанбаатар хотын төвийн хэсгийн шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, яамдын нэгдсэн барилгын зураг төслийг Монгол-Болгарын архитекторуудтай хамтран зохиож, Улаанбаатар хотын төв хэсгийг орчин үеийн хот байгуулалтын шинжлэх ухааны өндөр төвшинд шийдвэрлэж, өвөрмөц дүр, хэлбэр зохиомжтой болгон өөрчлөх саналыг дэвшүүлж байжээ. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, эхний ээлжинд 1, 3, 4, 5, 13, 14 дүгээр хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулах, хотын аж ахуйг хөгжүүлэх, зам, тээвэр, инженерийн шугам сүлжээг өөрчлөн шинэчлэх, өргөтгөх асуудлыг санаачлан, холбогдох шийдвэр гаргуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгулахад оролцсон байна. Ардын хувьсгалын 50, 60, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats