Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛУВСАН Бадамын
/1937/. Дорнод аймгийн Дашбалбар сум. Авто замын газрын зөвлөх байхдаа Гавьяат барилгачин /2001-07-05. №10/.
    ЗХУ-д  /хуучин нэрээр/ Москва хотын авто замын дээд сургуульд суралцаж 1962 онд төгссөн, Монгол Улсын авто замын салбарын хоёр дахь инженер ажээ. Завхан аймгийн Тосонцэнгэл, Улаанбаатар хотын зам барилгын конторт инженер, ахлах инженер, 1966 оноос Замын хэрэг эрхлэх газарт үйлдвэр техникийн хэлтсийн дарга, 1981 оноос Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Авто замын ерөнхий газрын орлогч дарга, 1989-1990 онд Зам, тээврийн яамны орлогч сайд, 1990-1992 онд Авто замын нэгтгэлийн ерөнхий захирал, Авто замын газрын зөвлөх зэрэг алба ажлыг хашиж иржээ. Завхан аймгийн Идэрийн гол дээр дүн өвлийн ид хүйтэнд хадмал модон гүүрийг бариулсан, Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугантын аглаг хөвчийн замыг гаргасан зэргээрээ анхдагч бөгөөд авто замын байгууллагыг мэргэжлийн боловсон хүчинтэй, үйлдвэрлэлийн баазтай, бартаа саадтай газрыг замтай, гол мөрөнг гүүртэй болгох талаар ихийг хийж бүтээжээ. Авто тээвэрт ашиглагдаж байгаа бүх замыг баталгаажуулах, замын хураамж авч, зам засч арчлах хөрөнгийн эх үүсвэртэй болгох, авто замын хууль тогтоомжуудыг шинэчлэн боловсруулж батлуулах, авто замыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан мэргэжилтэн, удирдах ажилтан ажээ. Одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats