Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАДАМБАА Дамдинжавын
/1945/. Баянхонгор аймгийн Бууцагаан сум. Орхон аймгийн “Чингэл-Бөөнцагаан” ХХК-ийн захирал байхдаа Гавьяат барилгачин /2001-06-16. №141/.
    ЗХУ-д /хуучин нэрээр/ Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургууль төгсчээ. Дархан хот, Баянхонгор аймагт Барилга угсралтын трестэд ерөнхий инженер, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга, Улсын барилгын хорооны ерөнхий инженер, орлогч сайд, Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, ерөнхий архитектор зэрэг удирдах ажлыг барилгын байгууллагад 30 гаруй жил хашихдаа хариуцсан байгууллага, салбар, хамт  олны өмнө тавигдсан зорилтуудыг амжилттай шийдвэрлэж ирсэн бөгөөд одоо Орхон аймгийн барилгын  материалын үйлдвэрлэлийн “Чингэл-Бөөнцагаан” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байна. “Чингэл-Бөөнцагаан” компани Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, барилгын үйлдвэрлэлд шаардагдах материал, түүхий эдээр хангах үүргийг амжилттай гүйцэтгэж, ялангуяа Дархан-Эрдэнэтийн асфальт бетонон цардмал замыг барихад шаардагдах бутласан хайрга, элс, бетон зэрэг өндөр чанарын материал нийлүүлж, гүйцэтгэгч байгууллагын талархлыг хүлээсэн байна. Арав гаруй ШБОС-ын патент авч, тэднээс нь улсад олон сая төгрөгийн ашиг оржээ. “Угсармал том хавтгайлжин барилга” хэмээх том ном туурвин хэвлүүлсэн байна. 1997 онд Монгол Улсын барилгын зөвлөх инженерийн цол зэрэг хамгаалжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats