|
МЭНДБАЯР Пүрвээгийн /1958/. Булган аймгийн Баян-Агт сум. “Авзага трейд” ХХК-ийн ерөнхий захирал байхдаа Гавьяат барилгачин /2001-02-27. №40/. Барилгын цэргийн байгууллагад ажиллаж байгаад 1992 онд барилга, үйлдвэрлэл, худалдааны “Авзага трейд” компанийг байгуулж захирлаар нь ажиллаж байна. Барилгын давхар хаалга суулгахаас эхэлсэн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн нийслэлийн Баянгол дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн конторын цогцолбор барилга, 280 ортой цэцэрлэг, орон сууцны барилгууд, 190 гаруй автомашины гарааш зэрэг барилга байгууламжуудыг хот, хөдөөд барьж, “Монсан” компанийн зүү тариурын үйлдвэрийн өргөтгөл, геологийн төв лаборатори, 76 дугаар сургууль зэрэг олон барилгын засварыг хийж, 1998 онд “Нийслэлийн захиалгатай барилга угсралт, их засвар хийх найдвартай барилгын гүйцэтгэгч” гэрчилгээг авсан байна. Компанийнхаа дэргэд “Авзага” бөхийн клуб ажиллуулж улс, аймгийн цолтой бөх нэлээдийг төрүүлээд байна. Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |