|
ВАРНИШКА Бадарын /1956/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум. Зам засвар арчлалтын “Эрдэнэ зам” төрийн өмчит газрын автогрейдерчин байхдаа Гавьяат барилгачин /2000-08-24. №127/. Ардын цэргийн албыг замын батальонд хааж эхэлсэн цагаас авто замын ажилд хүч зүтгэлээ зориулж иржээ. Хариуцсан бригадаа хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын хэлбэрт оруулж үйлдвэрлэлийн хамгийн хүнд хүчир ажил далангийн хучилтыг бригадаар гүйцэтгэх болгосон, замын шуудууг грейдерийн хутгаар татдаг, далан засахад хайрга хийдэг технологи нэвтрүүлжээ. Улаанбаатар хотоос баруун аймгуудыг зорьсон хатуу хучилттай замыг тавихад эдний бригад ихээхэн үүрэг гүйцэтгэх явцад өөрөө VIII таван жилийн төлөвлөгөөг 2 жил 10 сард биелүүлж хамт олноо хошуучлан улсын хошой аварга болжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |