|
ТӨМӨРБААТАР Ловонгийн /1944/. Баянхонгор аймгийн Баянбулаг сум. Өвөрхангай аймгийн барилгын “Ган нэгдэл” ХК-ийн ерөнхий захирал байхдаа Гавьяат барилгачин /1999-12-28. №214/. 1960 онд Улаанбаатарт барилгын техникум. 1977 онд МУИС төгсчээ. Иргэний болон үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй. 1963-1977 онд Баянхонгор аймаг дахь барилгын ТМС-д багш, орлогч захирал, 1977 оноос Өвөрхангай аймгийн Барилга угсралтын контор, трестийн дарга, 1985 оноос мөн аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны үйлдвэр, барилгын асуудал эрхэлсэн орлогч даргаар ажиллажээ. Одоо барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний “Ган нэгдэл” компанийн захирлаар ажиллаж байна. 1990 онд Ардын Их хурлын депутатаар сонгогдож, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |