|
САНЖ Дашийн /1932/. Өмнөговь аймгийн Сэврэй сум. Өмнөговь аймгийн барилгын “Говь гурвансайхан” ХК-ийн мастер байхдаа Гавьяат барилгачин /1996-08-28. №189/. Төрөлх сумынхаа нэгдэлд 1958 онд гишүүнээр элсэж туслах үйлдвэрт нь ажиллаж, улмаар аймгийнхаа барилгын артельд ажилчин болжээ. Уг артель 1963 онд барилга угсралтын контор болж өргөжихөд мужаан цехийн мастер, барилгын техникчээр дэвшин ажиллаж говь нутгаа барилгажуулахад олон жилийн хүч зүтгэлээ зориулж 100 гаруй барилга барилцсаны 30 илүүг нь хариуцан бариулжээ. Олон давхар наалттайгаар матаж хатааж хийсэн дугуй хүрээтэй цонх, хаалга нь манай улсын барилгын байгууллагуудад урьд гараагүй арга технологи болсон жишээлэнгээр 20 гаруй шинэ бүтээл, оновчтой санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Улсын тэргүүний мастер, тэргүүний барилгачдын зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцож, 1990 онд улсын аварга барилгачин болжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |