|
МОГОЙТАР Мятавын /1940/. Булган аймгийн Могод сум. Булган аймгийн барилгын “Өргөө” компанийн захирал байхдаа Гавьяат барилгачин /1996-07-03. №140/. Барилгын техникум, 1977 онд МУИС төгсчээ. Барилгын инженер мэргэжилтэй. 1960-1967 онд Булган аймгийн барилга анги, барилга угсралтын конторт техникч, ахлах техникч, талбайн техникч, 1967-1974 онд мөн конторын орлогч дарга, инженер, 1977 оноос даргаар нь ажиллаж, 1990-ээд оны эхнээс барилгын “Өргөө” компанийн дэд захирлаар ажиллаж иржээ. Булган аймагт барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олон жилийн хүч зүтгэл, мэдлэг туршлагаа зориулсан удирдах ажилтан ажээ. 1990 онд Ардын Их хурлын депутатаар сонгогдож ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |