|
ЛХАГВАЖАВ Оомборын /1937-2005/. Ховд аймгийн Мөст сум. Барилгын материалын үйлдвэрүүд дундын автомашин, механизмын баазын экскаваторчин байхдаа Гавьяат барилгачин /1991-07-05. №161/. Барилгын байгууллагад 1957 оноос ажиллахдаа 1975 оноос хойш Барилгын материалын үйлдвэрүүд дундын автомашин, механизмын баазад экскаваторчноор тасралтгүй ажиллажээ. 1981-1991 он хүртэлх 10 жилд 17 жил 2 сарын ажил хийж, их засвар, сэлбэг, шатахуунаас 96,1 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж, “Э-652” маркийн экскаваторыг ЗХУ 1978 оноос үйлдвэрлэхээ больсон учир сэлбэг олдохгүй болсон нөхцөлд эзэмшсэн техникээ туйлын ариг гамтай эдэлж, сэлбэг хэрэгслийг өөрөө эрж олж экскаватораа засварлаж 1991 оныг хүртэл ажиллуулж, өөрийн багш гавьяат барилгачин М.Рэнцэнгийн эзэмшсэн экскаватораа их засваргүйгээр 11 мянган км мотор цаг ажиллуулсан амжилтыг 1,8 дахин ахиулсан байна. Экскаваторын кабин дулаацуулах төхөөрөмж, машин, механизм угаах хийн ажиллагаатай хөөрөг зэрэг шинэ санаачилга гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |