|
АЛТАНГЭРЭЛ Дунхүүгийн /1952-1997/. Завхан аймгийн Цагаанчулуут сум. Завхан аймгийн барилгын “Сүмбэр” пүүсийн бригадын дарга байхдаа Гавьяат барилгачин /1991-07-05. №161/. 1967 онд барилгын ТМС төгсч Завхан аймгийн барилга угсралтын трест, барилгын “Сүмбэр” пүүст барилгачин, бригадын дарга, дарга, мастер багшаар тасралтгүй 30 шахам жил ажиллажээ. Могойн голын нүүрсний уурхайн станц, авто засварын завод, цахилгаан станц, мах комбинат, хүнсний үйлдвэр, сургууль, орон сууц зэрэг олон арван барилга барихад оролцсон байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |