|
СЭР-ОД Гэлэгжамцын /1950/. Сүхбаатар аймгийн Мөнххаан сум. Барилгын цэргийн 187 дугаар ангийн засал чимэглэлчин байхдаа Гавьяат барилгачин /1991-03-16. №51/. Барилгын цэргийн байгууллагад 1970 оноос ажиллаж, 187 дугаар ангид засал чимэглэлчнээр ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан байна. Төрийн ордон, Улсын төлөвлөгөөний комиссын байрны өргөтгөл, Гадаад худалдааны яам, Эсгий, эсгий гутлын үйлдвэр, Мебель, картоны комбинат, Бэлгийн хорооллын угсармал орон сууцууд зэрэг олон арван барилгын засал чимэглэлийн ажилд оролцож, VI, VII, VIII таван жилд 30 жил 2 сарын ажил гүйцэтгэсэн байна. Шал, ханын хавтанцар зүсэх багаж, дүүжин шат, гоёлын шавардлага хийдэг хошууны механизм зэрэг нэлээд хэдэн шинэ санаачилга, тэргүүн туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, ажил мэргэжилдээ 120-иод хүнийг дагалдуулан сургасан, системийнхээ чанарын хошой аварга, улсын аварга барилгачин ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн хүндэт медаль, ойн медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |