Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАРАВ Бадарчийн
/1934/. Завхан аймгийн Жавхлант сум. Барилгын цэргийн 017 дугаар ангийн сантехникийн слесарьч байхдаа Гавьяат барилгачин /1991-03-16. №51/.
    1957 онд барилгын цэргийн байгууллагад ажиллаж, 017 дугаар ангийн сантехникийн слесарьч байхдаа энэ эрхэм алдар цолыг хүртжээ. Дархан хотын Нэхий, нэхий эдлэлийн үйлдвэрийн өргөтгөл, Төв, Сэлэнгэ аймагт хөдөө аж ахуйн машин засварын газар, саалийн механикжсан ферм, сургууль, цэцэрлэг, дэлгүүр зэрэг үйлдвэр, аж ахуй, үйлчилгээний олон арван барилгын сантехникийн ажилд оролцон гүйцэтгэж, 1970-1990 он буюу 20 жилд 46 жил 2 сарын ажил хийсэн байна. Тосон шахуургатай труба матагч, уурын зөөврийн тогоо зэрэг хэд хэдэн шинэ бүтээл, оновчтой санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Дөрвөн таван жилийн гавшгайч, армийн хөдөлмөрийн 3 удаагийн аварга, улсын хошой аварга барилгачин ажээ. МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, Цэргийн хүндэт медаль, ойн медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats