|
КАНАН Бейсханы /1936/. Баян-Өлгий аймгийн Сагсай сум. Баян-Өлгий аймгийн Зам барилга ашиглалтын конторын дарга байхдаа Гавьяат барилгачин /1989-10-19. №164/. Улаанбаатар хотод Политехникумыг 1958 онд төгсчээ. Увсын Яварын нүүрсний уурхайд техникчээр хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1965 оноос Баян-Өлгий аймгийн зам ангид техникч, 1970 оноос мөн аймгийн Зам, барилга ашиглалтын конторын даргаар ажиллаж иржээ. Зам, гүүрийн барилгын ажлыг чадамгай удирдан зохион байгуулж, орон нутгийн авто замыг сайжруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн удирдах ажилтан ажээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |