Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТИГАД Тэнгисийн
/1942-2001/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум. Ховд аймгийн Зам барилга ашиглалтын конторын гүүрийн даамал байхдаа Гавьяат барилгачин /1986-04-03. №79/.
    Архангай аймаг дахь Багшийн сургуульд суралцаж байгаад ардын цэргийн алба хаажээ. 1964 онд зам гүүрийн барилгачны дамжаа төгсч хөдөлмөрийн гараагаа авто замтай холбон Дархан хотын зам ангид, 1966 оноос Улаанбаатар, 1970 оноос Ховд аймгийн зам барилгын контор, захиалагчийн төлөөлөгчийн газар ажиллаж, авто замын салбарт 44 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан байна. Манай орны авто замын сүлжээг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж Улаанбаатар хотод Дунд гол, Туул гол, Хөвсгөл аймагт Дэлгэрмөрөн, Завхан аймагт Тэс, Чигэстэй, Ховд аймагт Ховд, Мянгад, Булган зэрэг томоохон голууд дээр 40 гаруй гүүр, Улаанбаатарт Хандгайтын засмал зам, Ховд хотын зам, талбай зэрэг 40 гаруй газар гүүр барьж, зам засч, хатуу хучилттай болгожээ. Төмөр бетон гүүрний дамнуурын хэв, зөөврийн чиргүүл зэрэг хэд хэдэн шинэ бүтээл, оновчтой санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, зам барилгын ажилд захиалагчийн хяналтыг сайжруулах, залуу замчдыг сургаж дадлагажуулахад багагүй хувь нэмэр оруулсан байна. МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats