|
ДАВААСҮРЭН Дорлигийн /1942-1992/. Завхан аймгийн Алдархаан сум. Авто замын ерөнхий газрын гүүрийн барилгын конторын даамал байхдаа Гавьяат барилгачин /1986-04-03. №79/. 1959 оноос авто зам, гүүрийн барилгын байгууллагад ажиллаж, Авто замын ерөнхий газрын гүүрийн барилгын конторт даамал байхдаа хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж энэ хүндэт алдар цолыг хүртсэн байна. Сэлэнгийн Гуртад 287 метр, Төв аймгийн Лүн сумын нутагт Туул голд 379 метр урт төмөр бетон гүүрийг хугацаанаас нь 5-7 сарын өмнө чанарын онц дүнтэй барьж ашиглалтад өгсөн жишээлэнгээр олон гүүрийг томоохон голууд дээр барих ажлыг хариуцан гүйцэтгэжээ. 1976-1985 он буюу 10 жилд 22,9 сая төгрөгийн ажил хийж төлөвлөгөөгөө жил бүр 100,8 хувь биелүүлж, төсөвт өртгөөс 323 мянган төгрөгийн хэмнэлт гаргажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |