|
НАСАН Сэрээтэрийн /1924-1992/. Архангай аймгийн Эрдэнэмандал сум. Архангай аймгийн Барилга угсралтын конторын мужааны цехийн мастер байхдаа Гавьяат барилгачин /1981-06-26. №182/. Бага наснаасаа мал маллаж байгаад цэргийн албанд татагдаж хилийн цэрэгт алба хааж, офицер болж дэвшиж ажиллаад цэргийн цомхотголоор халагдаж орон нутагтаа очиж сургуулийн захирал, сум нэгдлийн дарга зэрэг ажлыг хийж, барилгын мастерын дамжаанд 1955 онд орж суралцан төгсөөд Архангай аймгийн барилга угсралтын конторт бригадын дарга, 1961 оноос тоосго, хүрмэн гулдмайн цехэд, 1964 оноос мужаан цехэд бригадын дарга, мастераар насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Модон материалын гурваас доошгүй сарын нөөцтэй байдаг, зүсмэл модыг усанд сойж давирхайг нь арилгаж зөөлөн болгосноор хөдөлмөрийн бүтээмжийг ихээхэн нэмэгдүүлсэн, хаалганы шахуурга хийж углуурга, нүүрний наалтыг сайжруулсан байна. Ардын Их хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцож, одон, медалиудаар шагнагджээ. Хүний гавьяат эмч Н.Очиржанцангийн аав. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |