|
БАТСУУРЬ Төмөр-Очирын /1924-1993/. Улаанбаатар хот. Барилгын цэргийн 073 дугаар ангийн барилгын талбайн дарга байхдаа Гавьяат барилгачин /1981-03-13. №68/. Бага, дунд сургууль, цэргийн ерөнхий сургууль төгсчээ. 1939 оноос цэргийн алба хааж, 1943 оноос салаа, салбар, ангийн захирагч, нэгтгэлийн орлогчоор 50 гаруй жил ажилласан байна. Цэргийн барилгын байгууллагыг бэхжүүлэх, ажиллагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд олон жилийн хүч зүтгэлээ зориулсан ахмад барилгачин, удирдах ажилтан байжээ. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Цэргийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |