Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МЕКТЕП Миштарын
/1940/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум. Баян-Өлгий аймгийн Техник туслалцааны барилгын IV трестийн бригадын дарга байхдаа Гавьяат барилгачин /1979-12-29. №393/.
    Баян-Өлгий аймгийн техник туслалцааны барилгын IV трестэд 1960 оноос мастер, 1969 оноос нэгдсэн бригадын даргаар ажиллажээ. Өрөгч нараа хоёрт, гуравтаар зохион байгуулж, тухайн хүний эхэлсэн ажлыг өөрөөр нь дуусгуулдаг, мужааны ажлыг 2-3 үйлдлийн зэрэг хийдэг хорших, нэг үйлдлийг бүгдээрээ хийдэг дагнах гэсэн хоёр аргаар явуулдаг, түүвэрчилсэн шалгалтыг өндөр зэрэгтэй ажилчдыг оролцуулан хийдэг, болзолт даалгаврын шагнал, чанарын сайн, онц үнэлгээний нэмэгдэл гэхчилэнгээр урамшууллын мөнгөн хэлбэрийг түлхүү ашигладаг өвөрмөц арга барилтай хүн ажээ. 1978 онд Улаанхус суманд барьсан ахуйн үйлчилгээний  төвийн  барилгаараа Сайд нарын Зөвлөлийн шагналыг хүртсэн, улсын чанарын аварга бригадын дарга ажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats