Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАДАРЧ Шаравын
 /1939/ Өвөрхангай аймгийн Бүрд сум. Зам гүүрийн барилга трестийн гүүрийн инженер байхдаа Гавьяат барилгачин /1979-12-22. №387/.
    1961 оноос Зам гүүрийн барилга трестэд инженерээр ажилласан байна. Хэрлэн, Онги, Шаргалжуут зэрэг нэлээд гол дээр төмөр бетон гүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн, Лениний музей зэрэг олон барилга байгууламжийн орчны хатуу хучилттай талбайг барьж байгуулах ажлыг удирдан гүйцэтгэжээ. Түйн гол дээр барих төмөр бетон гүүрний зураг төсөв гүүр замын өргөн, хоногт өнгөрөх машины хөдөлгөөний эрчим зэргээс илүү зурагдаж, төсөвлөгдсөнийг илрүүлж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүйгээр хийц хэсгүүдийг өөрчилж барьснаар төсөвт өртгийг 560 мянган төгрөгөөр хэмнэсэн байна. 16 тн-ын даацтай К-161 кранаар ачаа өргөх, буулгахаас гадна грейдерийн шанага угсарч гүүрний баганын худаг ухах, шороо хутгах зэрэгт ашигладаг жишээлэнгээр нэг машин механизмд тохирох эд ангийг угсарч хэд хэдэн төрлийн ажилд ашиглаж, бүтээмжийг нэмэгдүүлсэн, замын шонг гурвалжин хэлбэртэй болгож хэмнэлт гаргасан, 16 тн-ын хүнд дам нурууг тусгай тулц ашиглан нэг кранаар ачиж, буулгадаг болгосон, гүүрний 16-18 метр урт дам нурууны хэвийг газар ухаж уураар шардаг далд камер хийсэн зэргээр хийц хэсгүүдийг угсармалжуулан хөдөлмөр зарцуулалт, зөөвөр тээврийг багасгаж ажлыг механикжуулсан олон зүйл санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. 1979 онд улсын чанарын аваргаар шалгарчээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats